Өрхөд суурилсан түүвэр судалгаануудын бүсчилсэн сургалт боллоо.

Нийтэлсэн: 2020 он 08 сар 22. 06 цаг 42 минут
Улсын хэмжээнд тогтмол явагдаж буй томоохон судалгаа болох Ажиллах хүч, Өрхийн нийгэм, эдийн засаг болон Хөдөлмөрийн дутуу ашиглалтын судалгаануудын бүсчилсэн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. 2 дахь удаагийн сургалт Булган аймагт 2020 оны 8 дугаар сарын 19-аас 21-ны хооронд Хөвсгөл, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудын судалгааны баг хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2020 оны 7-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 08 сар 19. 05 цаг 40 минут
Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 776 хүүхэд, нас барсан 205 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 198 буюу 25.5 хувиар өссөн бол нас баралт 14 буюу 36.1 хувиар тус тус буурчээ.. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 1185 болсны 577 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.6 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.6 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.7 хувийг суурь боловсролтой, 3.2 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

2020 оны 6-р сарын инфографик танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 11. 13 цаг 07 минут
2020 оны 6-р сарын инфографик танилцуулга гарлаа.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2020 оны 6-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 11. 12 цаг 15 минут
Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 678 хүүхэд, нас барсан 173 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 201 буюу 29.6 хувиар өссөн бол нас баралт 14 буюу 7.5 хувиар тус тус буурчээ. . Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 594 болсны 276 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.9 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 1.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 66.3 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.4 хувийг суурь боловсролтой, 3.0 хувийг бага боловсролтой, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2020 оны 6-р сарын байдлаар 401 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 399 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 43 буюу 10.7 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 33 буюу 8.3 хувиар тус тус өссөн байна. . Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар
Дэлгэрэнгүй

ҮСХ-ны Хүн ам, нийгмийн Статистикийн газрын дарга А.Амарбал, АХСА-ны ахлах статистикч Гантуяа ӨОЗСА-ны Л.Ундрал, АХСА-ны стастистикч Э.Билгүүн нарын хяналтын багынхан ажиллаж байна.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 27. 04 цаг 24 минут
ҮСХ-ны Хүн ам, нийгмийн Статистикийн газрын дарга А.Амарбал, АХСА-ны ахлах статистикч Гантуяа ӨОЗСА-ны Л.Ундрал, АХСА-ны стастистикч Э.Билгүүн нарын хяналтын багынхан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга-2019

Нийтэлсэн: 2020 он 06 сар 25. 10 цаг 58 минут
2000 оноос хойших 19 жилийн хугацаанд малчин өрхийн тоонд гарсан өөчлөлтийг авч үзвэл, 2001-2005 онд жилд дунджаар 1.4 мянган өрхөөр, 2008-2013 онд жилд дунджаар 0.4 мянган.өрхөөр буурч байжээ. Тухайлбал, 2005 онд 6.4 мянган малчин өрхтэй болсон нь 2000 оноос хойших хугацаанд хамгийн бага түвшинд хүрсэн юм. Үүнд 2009-2010 онд зуд болж, зудын эрсдэлийн улмаас малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал хамгийн их хэмжээгээр буюу 223.8 мянгаар хорогдсон нь голлон нөлөөлсөн байна. Малчин өрх 2010 онд өмнөх оныхоос 0.3 мянгаар, 2011 онд 0.2 мянгаар, 2012 онд 0.1 мянгаар буурч байжээ. Харин 2013-2017 онд малчин өрх жилд дунджаар 0.4 мянгаар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 2019 онд 171.6 мянга, хангайн бүсэд 69.9 мянган малчин өрх байна. Малчин өрх нь жилийн 4 улиралд малаа маллаж ашиг шимийг нь авч, амьжиргааны эх үүсвэр болгож буй малчин өрх юм. Нийт малчин өрхийн 5.0 хувийг, хангайн бүсийн 12.2 хувийг манай аймаг тус тус эзэлж байна.
Дэлгэрэнгүй

2020 оны 5-р сарын инфографик танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 08 цаг 34 минут
2020 оны 5-р сарын инфографик танилцуулга гарлаа.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2020 оны 5-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 06 цаг 58 минут
Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 587 хүүхэд, нас барсан 147 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 145 буюу 24.7 хувиар өссөн бол нас баралт 7 буюу 4.8 хувиар тус тус буурчээ. . Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 965 болсны 433 нь эмэгтэй байна. Ажил хайгч иргэдийн 14.5 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 2.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 64.6 хувийг бүрэн дунд боловсролтой, 12.0 хувийг суурь боловсролтой, 3.0 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2021 оны 1-р сарын 20 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 2000
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого