Булган аймгийн 2020 оны 1-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 12. 10 цаг 46 минут

Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 89  хүүхэд, нас барсан 25 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 7 буюу 8.5 хувиар өссөн бол нас баралт 2 буюу 7.4 хувиар тус тус буурчээ.132 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 68 буюу 106.2 хувиар өссөн бол энэ сард  хүн  шилжиж яваагүй  байна.    Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт:Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 723 болсны 378 нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй иргэдийн 13.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 2.8 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 64.7 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.7 хувийг суурь боловсролтой, 3.2 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 58 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 59 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  6 буюу 9.4 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 7 буюу 10.6 хувиар тус тус буурсан байна.Халдварт өвчнөөр өвчлөгсөд  68 болж, өмнөх оны мөн үеийнхээс 27 тохиолдол буюу 65.8 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгсдийн 20 буюу 29.4 хувь нь амьсгалын замын халдварт өвчин, 43 буюу 63.2 хувь нь бэлэгсийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байна.
 Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 34 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2 хэргээр буюу 5.6 хувиар буурсан байна. Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 33 бүртгэгдсэн 4 хэргийг илрүүлж өнгөрсөн оны мөн үеэс 3 хэргээр буюу илрүүлэлтийн хувь  12.1 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн байна. Хэргийн өнгөөр нь авч үзвэл: Гэмт хэргийн улмаас 10 хүн гэмтсэн нь ХЭМХБЭГХ-ийн улмаас 10 хүн байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд үзүүлэлттэй байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 3 бүртгэгдэж 1 хэргээр буюу 50 хувиар өссөн. Нийт 8 хэргийг бүлгээр үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс  6 хэргээр буюу  3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Үнэ:Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс аймгийн хэмжээнд 2020 оны 1-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар, өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн байна.Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар 2020 оны 1 сарын байдлаар үхрийн 1.8-2.3 м урттай шир 3.5 мян.төгрөг, 2.3 м-с дээш урттай шир 5.2 мян.төгрөг, адууны шир 7.2 мян.төгрөг, ямааны арьс 25.7 мян.төгрөг, хонины нэхий өлөнтэйгээ 1.5 мян.төгрөг болсон байна. Өмнөх оны мөн үеийнхээс ямааны ноолууртай арьс 20.5 хувиар, үхрийн 1.8-2.3 метрийн урттай шир 30 хувиар, 2.3 метрийн урттай шир 41.7 хувиар, адууны шир 13.7 хувиар тус тус буурсан байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 4900.0 сая төгрөг, зарлага  3955.5 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 944.5 сая төгрөгний эерэг гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 12.6 хувиар өсч, урсгал орлого 1.8 хувиар буурсан дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 3.1 тэрбум төгрөг буюу 100.6 хувийн, сумдын төсвийн орлого 1.9 тэрбум төгрөг буюу 86.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 1.7 тэрбум төгрөг буюу 95.6 хувь байна.  Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 715.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 956.7 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 9.1 хувиар, борлуулалт  14.1  хувиар  тус тус буурсан байна. Аймгийн томоохон үйлдвэрлэлт хийгддэг Илчит металл ХХК, Орхон Мандал ХХК гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь эхлээгүй үйлдвэрлэлт байхгүйн улмаас үйлдвэрлэлт, борлуулалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тогодын сарын мэдээ

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 0.62 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 мян.толгой мал буюу 36 хувиар буурсан байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл: Адуу 73 толгой буюу 0.03 хувь, үхэр 66 толгой буюу 0.03, хонь 225 толгой буюу 0.01 хувь, ямаа 255 толгой буюу 0.02 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 11.8 хувь, үхэр 10.7 хувь, ямаа 41.2 хувь, хонь 36.3 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Баян-агт сум 57.4 хувийг, Бүрэгхангай сум 15.2 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 09-р сарын 9 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого