Булган аймгийн 2020 оны 5-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 06 цаг 58 минут

Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 587  хүүхэд, нас барсан 147  хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 145 буюу 24.7 хувиар өссөн бол нас баралт 7 буюу 4.8 хувиар тус тус буурчээ. .   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт:  Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 965 болсны 433 нь эмэгтэй байна.  Ажил хайгч иргэдийн 14.5 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 2.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 64.6 хувийг бүрэн дунд боловсролтой, 12.0 хувийг суурь боловсролтой, 3.0 хувийг бага боловсролтой, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2020 оны 5-р сарын байдлаар  337 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 335 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  32 буюу 10.5 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 23 буюу 7.4 хувиар тус тус өссөн байна. .  Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 193 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 17 хэргээр буюу 9.6 хувиар өссөн байна.  Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 715.9 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 497.3 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд  367.7 сая төгрөг буюу 51.4 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Төсөв: Аймгийн төсвийн нийт орлого 2020 оны 5-р сарын байдлаар 27300.0 сая төгрөг, зарлага  22922.4 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 4377.6 сая төгрөгний эерэг гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 17.9 хувиар, урсгал орлого 15.6 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 12.2 тэрбум төгрөг буюу 114.3 хувийн, сумдын төсвийн орлого 15.2 тэрбум төгрөг буюу 95.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 9.9 тэрбум төгрөг буюу 107.4 хувь байна. Эх сурвалж: Булган аймгийн Төрийн сангийн хэлтэс

Аж үйлдвэр: Аймгийн аж үйлдвэрийн газрууд 2242.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  3412.8 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт нийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 11.5 хувиар өсч,  борлуулалт  4.9  хувиар буурсан байна. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ууд үйл ажиллагаа эхлээгүй түр зогссонтой холбоотой байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 2020 оны эхний 5 сарын байдлаар 123.3 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 105.1 мян.толгой мал буюу 6.8 дахин өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 9.9 мян.толгой буюу 3.6 хувь, үхэр 8.5 мян.толгой буюу 3 хувь, хонь 75.2 мян.толгой буюу 3.9 хувь, ямаа 29.7 мян.толгой буюу 2.5 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 8.0 хувь, үхэр 6.9 хувь, ямаа 24.1 хувь, хонь 61.0 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Сайхан сум 42.8 хувийг, Баян-агт сум 29.1 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна.   Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

 

Дэлгэрэнгүйг эндээс татаж үзнэ үү.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 06-р сарын 24 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 1910

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого