Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга-2019

Нийтэлсэн: 2020 он 06 сар 25. 10 цаг 58 минут

2000 оноос хойших 19 жилийн хугацаанд малчин өрхийн тоонд гарсан өөчлөлтийг авч үзвэл, 2001-2005 онд жилд дунджаар 1.4 мянган өрхөөр, 2008-2013 онд жилд дунджаар 0.4 мянган.өрхөөр буурч байжээ. Тухайлбал, 2005 онд 6.4 мянган малчин өрхтэй болсон нь 2000 оноос хойших хугацаанд хамгийн бага түвшинд хүрсэн юм. Үүнд 2009-2010 онд зуд болж, зудын эрсдэлийн улмаас малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал хамгийн их хэмжээгээр буюу 223.8 мянгаар хорогдсон нь голлон нөлөөлсөн байна. Малчин өрх 2010 онд өмнөх оныхоос 0.3 мянгаар, 2011 онд 0.2 мянгаар, 2012 онд 0.1 мянгаар буурч байжээ. Харин 2013-2017 онд малчин өрх жилд дунджаар 0.4 мянгаар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 2019 онд 171.6 мянга, хангайн бүсэд 69.9 мянган малчин өрх байна. Малчин өрх нь жилийн 4 улиралд малаа маллаж ашиг шимийг нь авч, амьжиргааны эх үүсвэр болгож буй малчин өрх юм. Нийт малчин өрхийн 5.0 хувийг, хангайн бүсийн 12.2 хувийг манай аймаг тус тус эзэлж байна.

Дэлгэрэнгүйг татаж үзэх

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 06-р сарын 24 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 1910

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого