Булган аймгийн 2020 оны 8-р сарын " Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 09 сар 09. 11 цаг 58 минут

Хүн ам:  Иргэний бүртгэлд шинээр төрсөн 874  хүүхэд, нас барсан 236 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 196 буюу 22.4 хувиар өссөн бол нас баралт 85 буюу 26.5 хувиар  буурчээ.   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 1887 болсны 1116 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.9 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 58.6 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.8 хувийг суурь боловсролтой, 3.1 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2020 оны 8-р сарын байдлаар  528 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 527 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  21 буюу 4.0 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 10 буюу 1.9 хувиар тус тус өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 281 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 37 хэргээр буюу  11.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 912.4 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 657.5 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд  779.4 сая төгрөг буюу 85.4 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна.  Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Нийгмийн даатгалын хэлтэс: Нийгмийн даатгалын сангийн орлого  8189.3  сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 82.1 сая төгрөг буюу 1хувиар өсч, зарлага 31808.2 сая төг болж өмнөх оны мөн үеэс 4919.9 сая төг буюу 18.3 хувиар өссөн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 256(3,9%) сая төгрөгөөр өсч, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 159,8(26,6%) сая төгрөгөөр буурч, тэтгэмжийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 0.9(0,1%) сая төгрөгөөр өссөн ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 15(9,6%)  сая төгрөгөөр буурсан  байна.  Нийгмийн даатгалын сангийн зарлага 31808.2  сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 77,9(8,5)сая төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 2(0.5%) сая төгрөгөөр буурч, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 161,5 сая төгрөгөөр өссөн байна. Харин тэтгэврийн даатгалын сангийн зарлага 4682,5(18.4%) сая төгрөгөөр, төгрөгөөр өссөн байна.  Эх сурвалж: Булган аймгйин Нийгмийн даатгалын хэлтэс

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 2020 оны эхний 8 сарын байдлаар 133.2 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 112.8 мян.толгой мал буюу 6.5 дахин өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 10.8 мян.толгой буюу 4 хувь, үхэр 9.9 мян.толгой буюу 3.5 хувь, хонь 79.8 мян.толгой буюу 4.1 хувь, ямаа 32.5 мян.толгой буюу 2.8 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 8.1 хувь, үхэр 7.5 хувь, ямаа 24.4 хувь, хонь 60.0 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Сайхан сум 39.8 хувийг, Баян-агт сум 28.5 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна.    Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг эндээс татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 09-р сарын 9 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 45000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого