Булган аймгийн 2020 оны 9-р сарын " Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 12. 02 цаг 15 минут

Хүн ам:  Иргэний бүртгэлд шинээр төрсөн 962 хүүхэд, нас барсан 350 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 284 буюу 9.5 хувиар, нас баралт 29 буюу 8.2 хувиар тус тус өсчээ.   Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 1140 болсны 561 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.9 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 57.7 хувийг бүрэн дунд боловсролтой, 11.4 хувийг суурь боловсролтой, 3.3 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2020 оны 9-р сарын байдлаар  582 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 581 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  12 буюу 2.1 хувиар өсч,  амьд төрсөн хүүхдийн тоо ижил байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 378 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хэргээр буюу 2.9 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 1419.1 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 785.8 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд  748.3 сая төгрөг буюу 52.7 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна.  Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Аймгийн төсөвАймгийн төсвийн нийт орлого 2020 оны 9-р сарын байдлаар 50559.0 сая төгрөг, зарлага  43634.5 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 6924.5 сая төгрөгний эерэг гарлаа. Нийт өр 239.5 сая, нийт авлага 34.3 сая төгрөг байна. Сайдын багцаар авч үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын байгууллагууд 105.9 сая, орон нутгийн байгууллагууд 35.4 сая, Эрүүл мэндийн сайдын байгууллагууд 98.2 сая төгрөгийн өртэй байна. Эх сурвалж: Булган аймгийн төрийн сангийн хэлтэс

Нийгмийн даатгалын хэлтэс:  Нийгмийн даатгалын сангийн орлого  10601.2  сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1423.8 сая төгрөг буюу 15.5 хувиар өсч, зарлага 36380.8 сая төг болж өмнөх оны мөн үеэс 6009.1 сая төг буюу 19.8 хувиар өссөн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 1631.3(21.8%) сая төгрөгөөр өсч, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 184.7(27,2%) сая төгрөгөөр буурч, тэтгэмжийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 5.2(0,6%) сая төгрөгөөр буурсан ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 17,8(10%)  сая төгрөгөөр буурсан  байна.  Эх сурвалж: Булган аймгйин Нийгмийн даатгалын хэлтэс

Мал аж ахуй: Том малын зүй бусын хорогдол 2020 оны эхний 9 сарын байдлаар 133.9 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 113.4 мян.толгой мал буюу 6.5 дахин өссөн байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 10.9 мян.толгой буюу 4 хувь, үхэр 10.0 мян.толгой буюу 3.6 хувь, хонь 80.2 мян.толгой буюу 4.2 хувь, ямаа 32.8 мян.толгой буюу 2.8 хувь нь оны эхний малаас тус тус хорогдоод байна. Нийт хорогдлын адуу 8.2 хувь, үхэр 7.5 хувь, ямаа 24.5 хувь, хонь 59.9 хувийг тус тус эзэлж байна. Хорогдлыг сумаар авч үзвэл Сайхан сум 39.7 хувийг, Баян-агт сум 28.4 хувийг тус тус эзэлж байгаа нь дийлэнх болж байна.   Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Газар тариалан: Аймгийн хэмжээнд нийт 48096.9 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариа 38336.5 га, төмс 552.2 га, хүнсний ногоо 188.2 га, тэжээлийн ургамал 4032, техникийн ургамал 4988 га-д тариалсан байна. Тариалсан талбай өнгөрсөн онтой харьцууулахад нийт тариалсан талбай 5 хувиар буюу 2407.8 га-гаар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс: үр тариа 6.2 хувиар, техникийн ургамал 34.2 хувиар буурсан бол төмс 48 хувиар, хүнсний ногоо 42.2 хувиар, тэжээлийн ургамал 2.7 дахин өссөн байна. 2020 онд 696 өрх, 102 аж ахуй нэгж байгууллага буюу нийт 798 нэгж тариалалт  эрхэлсэн байна. ймгийн хэмжээнд 2020 оны 9 сарын байдлаар нийт 15809 га талбайгаас 41676 тн ургац хураан авсан байна. Үүнээс үр тариа 23796.3, төмс 3381.8 тн, хүнсний ногоо 696.4 тн, тэжээлийн ургамал 13383.5 тн, техникийн ургамал 418 тн, 21500 тн бэлтгэсэн өвс, сүрэл 80 тн, хужир шүү 140 тн, гар тэжээл 448 тн хураан авсан байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж авах


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2020 оны 10-р сарын 21 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг -
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого