Булган аймгийн 2020 оны 11-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 13. 06 цаг 49 минут

Хүн ам:  Иргэний бүртгэлд шинээр төрсөн 1113 хүүхэд, нас барсан 408 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 90 буюу 8.1 хувиар, нас баралт 88 буюу 21.6 хувиар тус тус өсчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 614 болсны 327 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.8 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 57.4 хувийг бүрэн дунд боловсролтой, 11.5 хувийг суурь боловсролтой, 4.3 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.  Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2020 оны 11-р сарын байдлаар  678 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 677 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  4 буюу 0.6 хувиар өссөн бол, амьд төрсөн хүүхдийн тоо 8 буюу 1.2 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 395 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хэргээр буюу 4.5 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 1562.0 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 1562.0 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд  843.3 сая төгрөг буюу 54.5 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна.  Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Аймгийн төсөвАймгийн төсвийн нийт орлого 2020 оны 11-р сарын байдлаар 61905.5 сая төгрөг, зарлага  56508.7 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 5396.8 сая төгрөгний эерэг гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 8.0 тэрбум төгрөг буюу 15.0 хувиар , урсгал орлого 1.5 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 26.7 тэрбум төгрөг буюу 100.5 хувийн, сумдын төсвийн орлого 35.2 тэрбум төгрөг буюу 100.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 24.6 тэрбум төгрөг буюу 107.7 хувь байна. Эх сурвалж: Булган аймгийн төрийн сангийн хэлтэс

Нийгмийн даатгалын хэлтэс:  Нийгмийн даатгалын сангийн орлого  13113.7  сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1914.7 сая төгрөг буюу 17.1 хувиар өсч, зарлага 44504.2 сая төг болж өмнөх оны мөн үеэс 7232.5 сая төг буюу 19.4 хувиар өссөн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 2157.3(23.6%) сая төгрөгөөр өсч, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 220.5(26.6%) сая төгрөгөөр буурч, тэтгэмжийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 1.1(0.1%) сая төгрөгөөр буурсан ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 21(9.6%)  сая төгрөгөөр буурсан  байна.    Эх сурвалж: Булган аймгйин Нийгмийн даатгалын хэлтэс

Мал аж ахуй:  Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар 2020 оны 10 сарын байдлаар ноолуур 40.0 мянга, адууны дэл 4.0 мянган төгрөг, адууны сүүл 5.7 мянган төгрөг, байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал ноолуур 20 хувиар буурсан байна. Арьс ширний нийлүүлэлт байхгүй байна.    Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Газар тариалан: Аймгийн хэмжээнд 2020 оны 11 сарын байдлаар нийт 48096.9 га талбайгаас 68199.85 тн ургац хураан авсан байна. Үүнээс үр тариа 47828.5 төмс 5301.9 тн, хүнсний ногоо 1530.2 тн, тэжээлийн ургамал 10831.75 тн, техникийн ургамал 2707.5 тн, 83870.2 тн бэлтгэсэн өвс, сүрэл 280 тн, хужир шүү 4219 тн, гар тэжээл 2007 тн хураан авсан байна.  Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2021 оны 1-р сарын 20 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 2000
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1370
  Бензин, А-92 1420
  Дизелийн түлш 2020

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого