Булган аймгийн 2020 оны 12-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 03. 06 цаг 39 минут

Хүн ам:  Иргэний бүртгэлд шинээр төрсөн 1121 хүүхэд, нас барсан 353 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 8 буюу 0.9 хувиар , нас баралт 8 буюу 2.2 хувиар тус тус буурчээ.Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 814 болсны 413 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.2 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.7 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.5 хувийг суурь боловсролтой, 3.6 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.  Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2020 оны 12-р сарын байдлаар  760 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 760 болж, өмнөх  оны мөн үеийнхээс амаржсан эх  8 буюу 1.1 хувиар өссөн бол, амьд төрсөн хүүхдийн тоо 3 буюу 0.4 хувиар буурсан байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 444 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2 хэргээр буюу 0.4 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 1603.7 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 948.1 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд  892.0 сая төгрөг буюу 55.6 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна.  Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар

Аймгийн төсөвАймгийн төсвийн нийт орлого 2020 оны 12-р сарын байдлаар 69676.2 сая төгрөг, зарлага  64455.7 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 5220.5 сая төгрөгний эерэг гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 9.7 тэрбум төгрөг буюу 16.3 хувиар , урсгал орлого 2.9 тэрбум төгрөг буюу 13.4 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 29.0 тэрбум төгрөг буюу 102.3 хувийн, сумдын төсвийн орлого 40.7 тэрбум төгрөг буюу 100.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 24.7 тэрбум төгрөг буюу 108.0 хувь байна.  Эх сурвалж: Булган аймгийн төрийн сангийн хэлтэс

Нийгмийн даатгалын хэлтэс:  Нийгмийн даатгалын сангийн орлого  20849   сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8145.2 сая төгрөг буюу 64.1 хувиар өсч, зарлага 48358.2 сая төг болж өмнөх оны мөн үеэс 7351.9 сая төг буюу 17.9 хувиар өссөн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 4911.9(47.4%) сая төгрөгөөр өсч, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 21.6(2.3%) сая төгрөгөөр буурч, тэтгэмжийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 245.7(21.2%) сая төгрөгөөр өсч ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 4.3(1.7%)  сая төгрөгөөр өссөн  байна.   Эх сурвалж: Булган аймгйин Нийгмийн даатгалын хэлтэс

Мал аж ахуй:  Аймгийн хэмжээнд 2020 оны эцэст  тоологдсон төллөх насны нийт 1278.6 мянган хээлтэгч мал төллөсөн байна. Гүүний 64.1 хувь, үнээний 73.5 хувь, ингэний 36.9 хувь, эм хонины 79.8 хувь, эм ямааны 72.7 хувь тус тус төллөсөн байна.    Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Газар тариалан: 2020 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 68490.1 тн ургац хураасан нь өмнөх оноос 3361.1 тн буюу 4.7 хувиар буурсан байна. Үүнээс үр тариа 47892.6 тн, төмс 5301.9 тн, хүнсний ногоо 1602.9 тн, тэжээлийн ургамал 11734.3 тн, техникийн ургамал 1868.7 тн хураасан байна. Бэлтгэсэн өвс 96493.6 тн, сүрэл 142.5 тн, хужир шүү 2393.1 тн, гар тэжээл  3639.9 тн  тус тус бэлтгэсэн байна. Эх сурвалж: Булган аймгийн бүх сум, тоcгодын сарын мэдээ

Дэлгэрэнгүйг татаж үзэх

 
 

Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ Булган суманд /2021 оны 3-р сарын 3 ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 2000
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 40000
  Бензин, А-80 1440
  Бензин, А-92 1490
  Дизелийн түлш 2160

 

  Жилийн танилцуулга
  Сарын танилцуулга
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого