Булган аймгийн 2021 оны 1-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.
Хүн ам: Иргэний бүртгэлд шинээр төрсөн 99 хүүхэд, нас барсан 31 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 10 буюу 10.1 хувиар , нас баралт 6 буюу 19.4 хувиар тус тус өсчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ
Хөдөлмөр эрхлэлт Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 677 болсны 337 нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.7 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 4.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 58.9 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.3 хувийг суурь боловсролтой, 3.9 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2021 оны 1-р сарын байдлаар 78 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 80 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 20 буюу 25.6 хувиар, амьд төрсөн хүүхдийн тоо 21 буюу 26.3 хувиар тус тус өссөн байна. Эх сурвалж: Булган аймгийн Эрүүл мэндийн газар
Гэмт хэрэг: Аймгийн хэмжээнд 28 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6 хэргээр буюу 17.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийт иргэд , аж ахуй нэгж байгууллагад 49.8 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 30.7 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд 11.9 сая төгрөг буюу 23.9 хувийн хохирлыг нөхөн төлүүлж ажилласан байна. Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар
Аймгийн төсөв Аймгийн төсвийн нийт орлого 2021 оны 1-р сарын байдлаар 4672.5 сая төгрөг, зарлага 3693.0 сая төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 979.5 сая төгрөгний эерэг гарлаа.Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 0.3 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар , урсгал орлого 0.1 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 1.8 тэрбум төгрөг буюу 90.8 хувийн, сумдын төсвийн орлого 2.9 тэрбум төгрөг буюу 89.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 1.6 тэрбум төгрөг буюу 76.1 хувь байна. Эх сурвалж: Булган аймгийн төрийн сангийн хэлтэс
Нийгмийн даатгалын хэлтэс: Нийгмийн даатгалын сангийн орлого 4033.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2932.1 сая төгрөг буюу 66.1 хувиар өсч, зарлага 4235.5 сая төг болж өмнөх оны мөн үеэс 675.1 сая төг буюу 19.0 хувиар өссөн байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 2976.6(31.1%) сая төгрөгөөр өсч, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 38.1 сая төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 5.7(5.7%) сая төгрөгөөр буурч ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 5.2(25.5%) сая төгрөгөөр өссөн байна. Эх сурвалж: Булган аймгйин Нийгмийн даатгалын хэлтэс
Сэтгэгдэл бичих